АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ЖЕНИФЕР ЗИМДАЛ ГАЛТ “ЭЛЧИН САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ССХ-ийн урилгаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Женифер Зимдал Галт тус хүрээлэнд зочилж, “Элчин сайдын цаг” хөтөлбөрт оролцлоо.

   Эрхэмсэг хатагтай Элчин Сайд Галт АНУ-ын өнөөгийн гадаад бодлого, түүний дотор “Дахин тэнцвэржүүлэх” бодлого болон Монгол-АНУ харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Хатагтай Галт Монгол-АНУ-ын харилцаанд учирч буй зарим сорилт, хэтийн зорилт, хамтын ажиллааг өргөжүүлэх боломжийн талаар танилцуулж, судлаачдын асуултад хариуллаа.