БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХОН ГЮ СХХ-ИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хон Гю 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ҮАБЗ-ийн ССХ-д зочилж, тус хүрээлэнгийн удирдлагатай уулзав.

Эрхэмсэг ноён Элчин сайд уламжлал ёсоор 2016 оны эхний уулзалтаа ССХ-д хийсэн бөгөөд уг уулзалтаар БНАСАУ-ын өнгөрсөн оны онцлох үйл явдлууд болон энэ жилд хийх гол үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.