ИБУИНВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КАТРИН АРНОЛД “ЭЛЧИН САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

ҮАБЗ-ийн ССХ-ийн урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Катрин Арнолд тус хүрээлэнд зочилж, “Элчин сайдын цаг” уулзалтад оролцлоо.

Эрхэмсэг хатагтай Элчин сайд Их Британийн өнөөгийн гадаад бодлогыг тус улсын олон талт тогтолцоог урагшлуулах, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулж буй хувь нэмэр, хөгжиж буй орнуудад үзүүлж буй тусламж зэргээр жишээ аван дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Мөн тэрээр Монгол-Их Британийн хамтын ажиллагааны гол чиглэлүүд, тэдгээрт холбогдон хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж, судлаачдын асуултад хариуллаа.