КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭД ЖЭЙГЭР “ЭЛЧИН САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ҮАБЗ-ийн ССХ-ийн урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр тус хүрээлэнд зочилж, “Элчин сайдын цаг” уулзалтад оролцлоо.

Эрхэмсэг ноён Элчин сайд Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа, Элчин сайдын яамнаас голлон анхаарч буй үйл ажиллагаа, Канадын гадаад бодлогын талаар судлаачдад сонирхолтой танилцуулга хийв.