“Торгоны замын тинк танкуудын сүлжээ”-ний гишүүн боллоо

“Торгоны замын тинк танкуудын сүлжээ”-ний гишүүн боллоо

2013 оны намар БНХАУ-ын дарга Си Зиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” ба “XXI зууны далайн торгоны зам” байгуулах санаачилга гаргасан  бөгөөд бусад улсыг хамтран ажиллахыг уриалж, дотооддоо болон гадаадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Монгол Улс Ази-Европыг холбох “Талын зам” санаачилгаа Хятадын “Шинэ торгоны зам”-тай уялдуулахаар ажиллаж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв, Испани дахь тус улсын ЭСЯ хамтран 2015 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдөр Испаний нийслэл Мадрид хотноо “Торгоны зам форум”-ыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа /эхнийх нь Турк улсад 2014 онд болсон/. Тус форумд Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат оролцож илтгэл тавьлаа. Энэ удаагийн форумаар “Торгоны замын тинк танкуудын сүлжээ”-г үүсгэн байгуулж, Стратегийн судалгааны хүрээлэн тус сүлжээний гишүүн боллоо.