АЗИ, НОМХОН ДАЛАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН МОНГОЛ УЛСАД БОЛЛОО

Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдөр “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо болж, 20 орны 150 төлөөлөгч оролцов.

CSCAP нь бүс нутгийн аюулгүй байдлын орчин, учирч буй сорилтын талаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, санал, санаачилгыг төр, засгийн холбогдох байгууллагад зөвлөмж болгон хүргэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Тус байгууллага Еврази, Америк, Австрали тивийн улсыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд жил ирэх бүр хүрээгээ тэлж байна. Монгол Улс тус байгууллагад 1996 онд элссэн ч өнгөрсөн хугацаанд зөвхөн судалгааны багт оролцож ирсэн. Энэ удаагийн хуралдааныг зохион байгуулах эрх авсан нь Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд ихээхэн идэвхтэй хувь нэмрээ оруулж буйн тод илрэл болно.