НАТО-ГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ АЛЕКСАНДОР ВЕРШБОУ ЛЕКЦ УНШИВ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александор Вершбоу ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүрэлцэн ирж, “НАТО-Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншив. Элчин сайд НАТО-гийн Ази, Номхон далайн орнуудтай хөгжүүлж буй түншлэлийн харилцааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Энэ уулзалтад Монгол Улсад суугаа НАТО-гийн гишүүн орнуудын элчин сайд нар оролцсоны зэрэгцээ БХЯ, Батлан хамгаалах их сургууль, БХЭШХ-ийн төлөөлөгчид оролцсон болно.