Монгол, Германы эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн нь ХБНГУ-ын Дэлхий дахин, бүс нутаг судлалын хүрээлэн /GIGA/, Фридрих-Эбертийн сантай хамтран “Олон улсын харилцаа, зүүн болон төв азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Германы эрдэм шинжилгээний бага хурал”-ыг  2015 оны 9 дүгээр сарын 21,22 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Евроазийн бус нутгийн  аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, Ази тивийн улс орнуудын харилцаа, их гүрнүүдийн бодлогын хандлага, Зүүн хойд Азид аюулгүй байдлын тогтолцоо бүрдүүлэх арга зам, Европын аюулгүй байдлын механизмын туршлага, сургамж зэрэг сэдвээр монгол, германы эрдэмтэд санал бодлоо солилцож байна.