МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН АСУУДЛААР АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОРНУУДЫН СЕМИНАР БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газартай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр “Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг сурталчилах нь” сэдвээр АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын орнуудын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Семинарыг нээж ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, хамтран зохион байгуулагч Филиппины ГХЯ-ны ТНБД Ж.Доминго нар үг хэлэв. Хоёр өдрийн арга хэмжээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах талаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АРФ-ын гишүүн орнуудын шинжээчид, төр болон ТББ-ын төлөөлөгчид, илтгэл тавьж оролцсоны зэрэгцээ эдгээр улсын холбогдох байгууллагын удирдах албан тушаалын 20 гаруй төлөөлөгч туршлага солилцов. Тус семинарын үеэр Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Ж.Адъяасүрэн "Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын тавцанд сурталчлах бодлого" сэдвээр илтгэл тавьж оролцов.