ССХ-ИЙН СУДЛААЧИД БНТУ-ЫН ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ (SAM)-Д ЗОЧИЛЛОО

Стратегийн Судалгааны хүрээлэнгийн судлаачид БНТУ-ын ГХЯ-ны дэргэдэх Стратегийн Судалгааны Төвд (SAM) энэ сарын 13-15-ны өдөр айлчиллаа. Айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн харилцаа: Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт хоёр талт дугуй ширээний ярилцлага болов.

SAM-ын дэд захирал Үмит Алпаслан Килич (Ümit Alpaslan Kılıç) хурлыг тэргүүлж, ССХ-ийн ОТАСТ-ийн эрхлэгч Г.Базарваань “Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон бүс нутийн интеграцид нэгдэх боломж”, “Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагааны механизм”, судлаач Н.Соёлгэрэл “Монгол Улсын бүс нутгийн интеграцчлах үйл явц: ШХАБ”, судлаач Э.Жаргал “Монгол-НАТО-ийн харилцаа” болон ТIKA-ийн мэргэжилтэн Яахиа Гүлсэвэн “TIKA-ийн үйл ажиллагаа, Монгол дах хувь нэмэр”, профессор Октай Танрисевер “Турк-Монголын харилцаа”, профессор Селчүк Чолакөүлү “Турк-Хятадын харилцаа” болон судлаач Сечкин Көстем “Турк-Оросын харилцаа” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн Монгол-Туркийн харилцаа, гадаад бодлого болон бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.