ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН ГИШҮҮН ВАЛОВАЯ ССХ-Д ЗОЧИЛЛОО

 

Евразийн эдийн засгийн холбооны Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн гишүүн, тус интеграцийн макро эдийн засаг хариуцсан сайд Татьяна Дмитриевна Валовая тэргүүтэй төлөөлөгчид ССХ-д 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус байгууллагын Интеграцийн хөгжлийн газрын орлогч захирал Сергей Шухно орсон байв.

Хатагтай Т.Д.Валовая ЕАЭЗХ болон түүний үйл ажиллагааны талаар танилцуулж, судлаачдын сонирхсон асуултад хариуллаа.

Энэ үеэр Хатагтай Т.Д.Валовая Монгол Улстай ЕАЭЗХ бүхий л хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгааг онцлон тэмдэглэв.