“Эрчим хүчний хэлхээ холбоос” сэдэвт Зүүн Хойд Азийн орнуудын шинжээчдийн уулзалт боллоо

Монгол Улс ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгарч буй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах бодлого баримталж ирсэн билээ. Энэхүү бодлогын хүрээнд  Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүч, Эдийн засгийн хүрээлэн, ГХЯ хамтран “Эрчим хүчний хэлхээ холбоос” сэдэвт ЗХА-ийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбааатар хотноо гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Эл хуралд ЗХА-ийн бүс нутгийн нийт 5 орны төлөөлөгчид болон Монгол Улсын холбогдох байгууллагын 100 гаруй хүний төлөөлөл оролцож бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоосыг бий болгох талаар санал солилцлоо. Мөн энэхүү арга хэмжээг дэмжиж Олон улсын Эрчим хүчний агентлаг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцсон нь арга хэмжээний ач холбогдолыг улам нэмэгдүүлэв.