ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ж.БАТСҮХ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг “Төрийн зүтгэлтний цаг” ярилцлага 01 дүгээр сарын 12 – ны өдөр хүрээлэнгийн хурлын танхимд болов. Энэ удаагийн буюу 2015 оны анхны зочноор Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга, онц бөгөөд бүрэн эрхт элчин Г.Батсүх оролцлоо. Тэрээр “Оюу толгой бол Монголчуудыг хамгийн их бахархуулж байгаа мөртлөө хамгийн ихээр зовоож буй төсөл юм” хэмээн яриагаа эхэлж, ил болон далд уурхайн талаар судлаачдад мэдээлэл өгөв. Мөн хүрээлэнгийн судлаачид сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо солилцлоо.