РИСИ-ИЙН СУДЛААЧДЫН АЙЛЧЛАЛ

Монгол Улсын ҮАБЗ-ийн ССХ-ийн урилгаар ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэн /РИСИ/-ийн нэгдүгээр орлогч захирал К.Кокарев тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдөр Улаанбаатар хотноо айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд РИСИ-ийн Ази, Ойрхи Дорнод судлалын төвийн ахлах судлаач Хатагтай И.Фролова болон тус хүрээлэнгийн  захирлын зөвлөлийн гишүүн А.Бурганов нар орсон байв.

Айлчлалын үеэр хоёр хүрээлэнгийн хооронд уламжлал болон тогтсон хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Уг хурлаар РИСИ-ийн нэгдүгээр орлогч захирал К.Кокарев “Олон улсын харилцааны зарим өвөрмөц хандлага ба Орос-Монголын харилцаа”, И.Фролова “ШХАБ дахь ОХУ-ын ашиг сонирхол” болон “Евразийн Холбооны хэтийн төлөв” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Харин ССХ-ийн талаас судлаач Н.Сарантуяа “Монгол-Оросын эдийн засгийн харилцаа: уламжлал, өнөөгийн сорилт”, Г.Базарваань “Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал” болон “Монгол Улс-ШХАБ-ын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр тус тус илтгэлээ.

Хоёр хүрээлэнгийн удирдлага болон судлаачид цаашид хамтын ажиллагаагаа улам бүр баялаг агуулгатай, харилцан ач холбогдолтой болгон хөгжүүлэхээр санал бодлоо мөн хуваалцсан юм.