Холбоосууд

president.mn

“АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД ДАХЬ НАТО-ГИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс 2012 онд НАТО-гийн даяарын түнш болсон бөгөөд тус байгууллагын “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөр Монгол Улсын ШУА-тай хамтран “Мэдээллийн технологийн аюулгүй байдал”, “Цэргийн зориулалттай газрын эрүүл ахуйн одоогийн төлөв байдал” сэдэвт хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн явцтай танилцах зорилгоор НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, олон нийтэд зориулсан мэдээллийн арга хэмжээг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

РИСИ-ИЙН СУДЛААЧДЫН АЙЛЧЛАЛ

Монгол Улсын ҮАБЗ-ийн ССХ-ийн урилгаар ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэн /РИСИ/-ийн нэгдүгээр орлогч захирал К.Кокарев тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдөр Улаанбаатар хотноо айлчлав.

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТРАТЕГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Стратегийн судалгааны хүрээлэн БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнтэй хамтран 2014 оны 10 дугаар сарын 31-нд Сөүл хотноо “ЗХА-ийн энх тайван ба Евразийн санаачилга” сэдэвт хамтарсан уулзалт хийлээ. Уг уулзалтаар хоёр тал БНСУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Евразийн санаачилга”-ын агуулгыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа Солонгосын хойгийн асуудлаар санал солилцлоо.

ЯПОНЫ ДАЛАЙН ЧАНАД СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Стратегийн судалгааны хүрээлэн Япон улсын Такушокугийн их сургуулийн Далайн Чанад судлалын хүрээлэнтэй хамтран 2014 оны 10 дугаар сарын 02-нд Япон улсын Токио хотноо хоёр талт уулзалт зохион байгууллаа.

Японы Үндэсний Батлан хамгаалах хүрээлэнгийн төлөөлөгчтэй уулзав

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаачид Японы Үндэсний Батлан хамгаалах хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвийн дарга Ёшизаки Томоноритай уулзалт хийлээ. Уг уулзалтаар Монгол-Хятад, Монгол-Оросын харилцаа болон Японы батлан хамгаалах, гадаад бодлогын талаар ярилцаж, санал бодлоо солилцов.