Холбоосууд

president.mn

“СТРАТЕГИЙН СУДАЛГАА” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 68 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарыг Орос-төв Ази судлалын төвөөс эрхлэн бэлтгэж уншигч авхай танд хүргэж байна.

 

 

“АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД ДАХЬ НАТО-ГИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс 2012 онд НАТО-гийн даяарын түнш болсон бөгөөд тус байгууллагын “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөр Монгол Улсын ШУА-тай хамтран “Мэдээллийн технологийн аюулгүй байдал”, “Цэргийн зориулалттай газрын эрүүл ахуйн одоогийн төлөв байдал” сэдэвт хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн явцтай танилцах зорилгоор НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, олон нийтэд зориулсан мэдээллийн арга хэмжээг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

РИСИ-ИЙН СУДЛААЧДЫН АЙЛЧЛАЛ

Монгол Улсын ҮАБЗ-ийн ССХ-ийн урилгаар ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэн /РИСИ/-ийн нэгдүгээр орлогч захирал К.Кокарев тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдөр Улаанбаатар хотноо айлчлав.