Холбоосууд

president.mn

Лондонгийн эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Майкл Якуда Стратегийн Судалгааны Хүрээлэнд зочлов

2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Лондонгийн эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Майкл Якуда хүрэлцэн ирж лекц уншин, хүрээлэнгийн шинжээчидтэй санал бодлоо солилцлоо.
Тэрээр тус сургуульд  30 жил багшилж байгаад 2003 онд тэтгэвэртээ гарсан байна. “Хятадын гадаад бодлого”, “Зүүн Азийн улс төрийн бодлого” сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд гадаад харилцааны сэдвээр 9 ном, 250 гаруй нийтлэл бичсэн байна. Хамгийн сүүлд 2008 онд Dаvid Shambaugh-тай хамтран "Азийн олон улсын харилцаа" нэртэй ном бичжээ.

Норвеги Улсын Осло хотын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Стайн Тоннессон Монголд айлчлав

Норвеги Улсын Осло хотын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Стайн Тоннессон 2009 оны 8 дугаар сарын 14 - 19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, тус улсын эрдэмтэн судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, Зүүн Азийн аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
Ноён Тоннессоны айлчлалыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулав.

Стратегийн судалгааны хүрээлэн Бүс нутгийн болон олон улс судлалын байнгын багийг бүрдүүлэн ажиллахаар боллоо.

Стратегийн судалгааны хүрээлэнгээс 2009 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний бэлтгэл ажлыг зохион байгуулах, шинжээчдийг бүс нутгийн судалгааны ажилд мэргэшүүлж, судалгааны ажлыг чанаржуулахын тулд бүс нутгийн болон олон улс судлалын байнгын судалгааны багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр ажилуулахаар боллоо.

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Сок Хо, Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа нар ССХ-нд зочиллоо.

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа  ЭСЯ-ны зөвлөх Ким Сок Хо, Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа нар ССХ-нд 2009 оны 6 дугаар сарын 12-нд зочиллоо. Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа Сөнгуны улс төрийн бодлогын талаар ярьж Сөнгун гэдгийг нэгдүгээрт: Улс төрийн бодлого, хоёрдугаарт: Цэрэг, батлан хамгаалах бодлого гэж тайлбарласан.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Асым Арар "Элчин сайдын цаг" хөтөлбөрт зочиллоо.


БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Асым Арар ССХ-нд 2009 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр “Элчин сайдын цаг” хөтөлбөрт зочилж Турк улсын гадаад бодлогын талаар ярилаа.  Гадаад бодлогодоо дөрвөн үндсэн чиглэл тогтоосон бөгөөд үүнд дараах чиглэлүүд ордог.
1. Прагматик нөхцөл буюу бодит байдал
 Бодит прагматик байдал гэдэг нь Османы эзэнт гүрнээс (1299–1923) уламжлалтай. 623 жил оршин тогтносон эзэнт гүрэн 1922 оноос задарсан нь бус нутгийн орнуудад тогтворгүй байдал үүсгэсэн.