Холбоосууд

president.mn

ЧИТАД УЛАМЖЛАЛТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

ОХУ-ын Читийн хязгаарын засаг, захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хил хоорондын хамтын ажиллагаа: Орос, Монгол, Хятад“ сэдэвт олон улсын  бага хурал Чита мужид 2009 оны аравдугаар сарын 21- 23–ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт илтгэл тавилаа

2009 оны 10 сарын 01-ний өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Ж.Жаргалсайхан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт илтгэл тавьж, хүрээлэнгийн шинжээчидтэй санал бодлоо хуваалцлаа.

ДОКТОР, ПРОФЕССОР Ж. БАТСУУРЬ СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНД ЗОЧЛОВ

2009 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Хүн судлалын төвийн тэргүүн Шинжлэх ухааны доктор, профессор Ж. Батсуурь, түүний шавь докторант Э.Энхмаа нар хүрэлцэн ирж манай шинжээчдэд “Соёл иргэншил, удмын сангийн аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги” сэдэвт лекц уншлаа.

“ХЯТАД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС БАЙГУУЛАХ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2009 оны 9 дүгээр сарын 28-нд Шинжлэх ухааны академийн харъяа Олон улс судлалын хүрээлэн дээр Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи тус хүрээлэнтэй хамтарсан “Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хуралд Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Батмэнд болон зарим шинжээчид оролцож санал бодлоо илэрхийллээ.

"Стратеги судлал" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

 “Стратеги судлал” сэтгүүлийн 2009 оны 3 дугаар улирлын дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэ удаагийн дугаарыг Төрийн байгууллын аюулгүй байдал судлалын төв эрхлэн гаргасан бөгөөд дараах эрдэм шинжилгээний өгүүлэлүүд багтсан байна.