Холбоосууд

president.mn

СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ҮАБЗ-ийн ССХ нь 2010 оноос шинэ бүтцээр ажиллах боллоо. Албан ёсны статусаар ҮАБЗ-ийн Ажлын албаны харъяа байсан ССХ нь 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ҮАБЗ-ийн эрдэм шинжилгээний нэгжийн статустай болж, харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо.

Шинэ бүтцээр Олон Улс Судлалын сектор, Нийгэм эдийн засаг судлалын сектор, Төрийн байгуулал судлалын сектор гэсэн гурван сектортой, нийт 20 судлаач шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

ССХ нь “Элчин сайдын цаг” хэмээх тогтмол уулзалтыг хүрээлэн дээр зохион байгуулж ирлээ. Уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайд нарыг ээлжээр урьж тухайн улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр мэдээлэл хийж, санал солилцдог уламжлалтай. Уулзалтад ССХ-ийн судлаачид, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн болон бусад холбогдох төрийн байгууллагуудын сонирхсон мэргэжилтнүүдийг урьж оролцуулдаг юм.

"СТРАТЕГИ СУДЛАЛ" СЭТГҮҮЛИЙН 48 ДАХЬ ДУГААР ГАРЛАА

ССХ-ээс эрхлэн гаргадаг “Стратеги судлал” улирал тутмын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2009 оны сүүлийн дугаар хэвлэгдэн гарав. Энэ удаагийн сэтгүүлд нийт 153 нүүр бүхий 15 өгүүлэл нийтлэгдлээ. Өгүүллүүдийн гарчиг:

ССХ Туркийн Стратегийн судалгааны төвтэй хамтын ажиллагаа тогтоов

ССХ-ийн Олон улсын аюулгүй байдлын төвийн (ОУ АБСТ) дарга О. Машбат Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Стратегийн судалгааны төвийн (САМ) урилгаар тус 2009 оны 12 дугаар сар 12-20-ны хооронд БНТУ-д ажиллаа. Айлчлалын үеэр ССХ, Туркийн ГХЯ-ны дэргэдэх САМ-тай Хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монгол Турк хоёр улсын тинк танк байгууллагууд хооронд тогтоосон анхны хамтын ажиллагаа болж буй юм. 

ЧИТАД УЛАМЖЛАЛТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

ОХУ-ын Читийн хязгаарын засаг, захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хил хоорондын хамтын ажиллагаа: Орос, Монгол, Хятад“ сэдэвт олон улсын  бага хурал Чита мужид 2009 оны аравдугаар сарын 21- 23–ны өдрүүдэд болж өнгөрлөө.