Холбоосууд

president.mn

"Стратеги судлал" сэтгүүлийн 2010 оны анхны дугаар хэвлэгдэн гарлаа

"Стратеги судлал" сэтгүүлийн 2010 оны анхны дугаар хэвлэгдэн гарч уншигч олны хүртээл боллоо. Манай сэтгүүлийн энэ дугаарыг ОУС-ын сектороос эрхлэн гаргасан юм. Энэ удаагийн дугаарт дараах өгүүллүүд оров. Үүнд:

Хөрш орнууд

"ОХУ-ын Монголын талаар явуулсан бодлого 2009 онд"

Б.Даваадорж Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал

"ОХУ-ын 2010 оны Цэргийн номлолд дахь дайны аюул, заналхийллийн тухай ойлголт"

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД "ЭЛЧИН САЙДЫН ЦАГ" ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОВ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн ээлжит уулзалт 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жонатан Эдлтон зочноор уригдан оролцлоо. Элчин сайд Жонатан Эдлтон Монгол, АНУ хоёр улс анх харилцаж эхэлсэн ХХ зууны эхэн үеийн түүхэн баримтуудаас дурдаад, цааш хоёр орны орчин цагийн харилцаа, шинэ зууны хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨХ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд “Монгол Улсын  аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг байгуулах анхны уулзалтыг Стратегийн судалгааны хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд 2010 оны 4 дүгээр сарын 15-нд зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ.

ТУРКИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадоржийн урилгаар айлчилж буй Турк улсын Гадаад хэргийн яамны Стратегийн судалгааны төвийн захирал Бүлэнт Карадэниз тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус хүрээлэнгийн судлаач, шинжээчидтэй уулзаж, хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Туркийн төлөөлөгчид Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус болон Улаанбаатар хотноо байгуулагдсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн талаар сонирхов.

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны хоёр дахь уулзалт 3 дугаар сарын 17-нд болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В.Самойленко зочноор уригдан оролцлоо. Элчин сайд Самойленко Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.