Холбоосууд

president.mn

ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС БОЛГОХ ТҮЛХҮҮР АСУУДАЛ МӨН

БНАСАУ-ын Төв Цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Женев хотноо нээгдсэн  Зэвсэглэлийг хураах  олон улсын бага хурал дээр БНАСАУ-ын төлөөлөгч  наймдугаар сарын 31-нд хэлсэн үгэндээ “Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох процессыг  сэргээн гольдролд нь  оруулахын тулд  асуудлын гол эзэд болох БНСАУ, АНУ-ын хооронд  эхлээд  итгэлцлийг бүрдүүлэх ёстой. Энэ бол тухайн асуудлын ээдрээ гогцоог тайлах түлхүүр болох юм.

БНАСАУ ЗУРГААН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭХЭД БЭЛЭН БАЙНА

БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны дарга Ким Жон Ир БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар албан бусаар наймдугаар сарын 26-30-нд Хятадад /Зилинь, Хармөрөн муж/ айлчилж, дээд хэмжээний хэлэлцээ хийсэн нь олон улсын анхаарлыг багагүй татаж байгаа Солонгосын Хойгийн бас нэгэн содон үйл явдал боллоо.

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Орчин үеийн олон улс судлалын академи хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Өнөөгийн Монгол Улс ба Монгол-Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит бага хурлыг Стратегийн судалгааны хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. ССХ нь уг академитай хамтран гурав дахь удаагийн хоёр талын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж явууллаа.  

“Стратеги судлал” сэтгүүлийн 50 дахь дугаарыг өргөн барьж байна

Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 50 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл нь 1991 оноос хойш тасралтгүй гарч байгаа бөгөөд аюулгүй байдал, олон улсын харилцаа, батлан хамгаалах болон стратеги судлалын салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэдэг билээ.  

Энэ удаагийн дугаарыг төрийн байгуулалтын аюулгүй байдлын сектороос эрхлэн бэлтгэн уншигч авхай танд хүргэж байна.

ОРОСЫН ШИНЭ ТӨРЛИЙН ПУУЖИНГИЙН CLUB-K КОМПЛЕКС

2010 оны 4 сарын 19-22-нд Малайзийн Куала-Лумпурт зохиогдсон Defense Services Asia-2010 зэвсгийн үзэсгэлэн дээр ОХУ-ын Зохион бүтээгчийн «Новатор» хороо цоо шинэ төрлийн пуужингийн комплексийг танилцуулсан байна. Нэг пуужингийн комплекс нь 12 метрийн урттай ачаа тээврийн ердийн контейнер дотор газар болон усан дээрх байг устгах өндөр нарийвчлалын тусгалтай 4 ширхэг далавчит пуужин (3М-54ТЭ, 3М-54ТЭ1, 3М-14ТЭ) байрлуулжээ. Иймээс өнгөлөн далдлалт, тээвэрлэлт, ашиглалтын хувьд тандахад маш төвөгтэй, орчин үеийн байлдааны ажиллагаа явуулах арга барилд цоо шинэ хувьсал хийж байна.