Судалгааны чиглэл

Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгааны ажлын чиглэл, хамрах хүрээ нь тухайн үеийн улс орны хөгжил, дотоод болон гадаад аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагаар тодорхойлогддог.

Хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний ажил нь ихэвчлэн улс орны болон олон улс, бүс нутгийн түвшний, бодлогын тодорхой асуудлуудыг хамардаг. Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа жилээс жилд улам өргөжин тэлж байна