АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Аустин нар 2022 оны дөрөвдүгээр сарын 24-нд Киевт хүрэлцэн ирж, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон албаны хүмүүстэй уулзалт хэлэлцээр хийлээ.  

Энэхүү айлчлал нь Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших АНУ-ын өндөр тушаалын хүмүүсийн Украинд хийж буй дээд түвшний анхны айлчлал болж байгаагаараа онцлог юм.

А.Блинкен, Л.Аустин нар Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба, Батлан ​​хамгаалахын сайд О.Резников, Дотоод хэргийн сайд Д.Монастырский нартай уулзаж АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж, нэмэлт санхүүжилт олгох боломжийн талаар ярилцжээ.

Уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Киев дэх Элчин сайдын яамыг энэ долоо хоногт багтаан нээх, Словак улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байгаа хатагтай Б.Бринкийг Украин дахь АНУ-ын Элчин сайдаар томилох болсныг мэдэгдсэн байна.

Эх сурвалж https://centralasia.media/news:1777238

Украинд хийсэн айлчлалынхаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Америкийн Конгресс болон Сенатад энэ долоо хоногийн мягмар болон пүрэв гарагт илтгэл тавих бол АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Аустин ойрын өдрүүдэд  Герман дахь АНУ-ын цэргийн баазад Украины батлан ​​хамгаалах хэрэгцээний асуудлаарх болох Пентагоны бага хуралд оролцохоор төлөвлөж байна.  

Similar Posts